Төрийн албаны шалгалтыг аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулна

Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн өнөөдөр /2020.09.09/-ийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

БҮРТГЭЛ:

  • Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны есдүгээр 14-ний өдрийн 14 цагаас эхэлж, 2020 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна.
  • Төрийн албаны ерөнхий шалгалтад нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэхгүйгээр шалгалтад оролцох юм.

ШАЛГАЛТ:

  • 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.
  • Шалгалт өгөх иргэдийн хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
  • Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно.