Н.Номтойбаярын давж заалдах шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл түүний эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.