УОК: Сөүлээс иргэдээ авах тусгай үүргийн онгоц хөөрлөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу өнөөдөр 08:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-106 иргэн байна.

Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Түүнчлэн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3120 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулна. Үүний дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэгдэх юм. 

Дараагийн нислэгүүдийн хуваарийг мөн танилцуулж байна. 

  • 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 12-нд Токио-Улаанбаатар 
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 
  • 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар 
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар 
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.