МАН-ын бүлэг СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарыг чөлөөлөхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдлаа. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд эхнийх нь Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой байсан бол хоёр дахь нь СЕХ-ны дөрвөн гишүүнийг чөлөөлөх байжээ. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ эхнийх нь УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой  асуудал байсан. Хоёрдахь нь Сонгуулийн ерөнхий хорооны дөрвөн гишүүн чөлөөлөгдөх өргөлдлөө өгсөнийг хэлэлцсэн гэсэн юм. Тодруулбал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хоёр тэтгэврийн насанд хүрсэн учраас гавьяаныхаа амралтад гарах хүсэлт гаргасан. С.Баатаржав даргын тухайд улс төрийн албан тушаалд шилжсэн. СЕХ хуулиараа төрийн жинхэн албан хаагч. Батболдын хувьд мөн чөлөөлөх хүсэлтэй өгсөн. Оронд нь УИХ гурван хүн нэр дэвшүүлнэ. ерөнхийлөгч нэг хүн санал болгоно" гэсэн юм. 

Мөн тэрбээр СЕХ-ны удирдлагуудыг чөлөөлөхөд Ерөнхийлөгчийн үзүүлсэн шахалтаас болоогүй гэж байв. 

Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүй" гэж байв.