Есдүгээр сард 12 удаагийн нислэгээр 3100 иргэнээ татаж авна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд: 

9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар

9  сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/

9 сарын 9-нд Токио-Улаанбаатар 

9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 

9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 

9  сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/

9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 

9 сарын 21-нд Токио-Улаанбаатар 

9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 

9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 

9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар 

9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.