ЗГ: Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Д.Гэрэл нь НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, Монгол Улсаас БНСУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв. Тэрбээр ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Түүнийг 2012 онд дахин ТЕГ-ын даргаар томилж байсан юм.

Мөн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.