УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах санал гаргалаа

Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан бөгөөд ирэх даваа гарагт өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болж байгаа юм. Тэгвэл Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах тухай хэлэлцлээ. Улмаар Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг гаргаж, УОК-ын гишүүд дэмжсэн байна. Энэ асуудлыг өнөөдөр ээлжит бусаар хуралдах Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.