НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРОО ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ МАРГААШ ХҮРГҮҮЛНЭ

 Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны III хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар "Бид орон нутгийн сонгуульд оролцох шийдвэрээ хамт олноороо гарган Нийслэлийн сонгуулийн хороонд хуулийн дагуу бичиг баримтаа хүргүүлнэ.Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг даган мөрдөж бид шударгаар өрсөлдөнө. Өрсөлдөгчиддөө ч мөн шударгаар, хуулийн дагуу сонгуульдаа оролцохыг уриалж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн 11 тоот тогтоолоор батлагдсан сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмын дагуу нэр дэвшүүлж, сонгуульд оролцох үйл ажиллагааг сайтар зохион байгуулж ажиллахыг хурлаас намын удирдлага бидэнд үүрэг болгосон тогтоол гаргалаа. Маргааш хуулийн дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд оролцохоо илэрхийлэн саналаа хүргэх болно" гэсэн. Тэгвэл маргааш 12.00 цагаас Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар болон бусад гишүүд Нийслэлийн МАН-ын хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргэх юм.