МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭТ НӨЛӨӨТ БОДИС НЭВТРҮҮЛСЭН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЖ, ТАСЛАН ЗОГСООЛОО

Тагнуулын байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу 2020.07.10-ны өдөр Гашуун Сухайт боомтоор Монгол Улсын иргэн Б мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон.

Тэрбээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлсэн байна гэж Тагнуулын Ерөнхий Газраас мэдээллээ.