Нойтон сальфетканы саванд мансууруулах бодис нуун хилээр нэвтрүүлэх гэж байжээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын автозамын шалган нэвтрүүлэх цогцолбороор 2020 оны 7 сарын 10-ны өдрийн 16-ны өдөр нэвтэрсэн Монгол Улсын иргэн О нь иргэн Б-д нойтон сальфетканы саванд хийж нуусан 6 грамм мансуууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг дамжуулан улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Тагнуул, Гаалийн байгууллага хамтран таслан зогсоосон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.