Монголбанк: Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг буурууллаа

COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20-100 хувь бууруулахаар болов. Энэхүү шийдвэр нь иргэдийг цахимаар төлбөр тооцоогоо гүйцэтгэхийг идэвхжүүлэх зорилготой. Нийлбэр дүнгээрээ 4 сарын 1-ээс 7-р сарын 1-ний хооронд 15.7 сая удаагийн гүйлгээгээр 942.4 сая төгрөгийн банк хоорондын төлбөр, тооцооны шимтгэл хураамжийг хэрэглэгчдээс аваагүй чөлөөлөөд байна.