НӨАТ: 30 сая төгрөгийн эзэн тодорлоо

НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол өчигдөр /2020.07.19/ явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны зургадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,087,473 баримт  хамрагдсанаас 30 сая төгрөгийн эзэн тодорсон юм. Тодруулбал, супер сугалааны 84204283 дугаартай иргэн 30 сая төгрөгийн эзэн болсон юм.

Мөн: 

  • 5 сая төгрөгийн 4
  • 3 сая төгрөгийн 29
  • 1 сая  төгрөгийн 286
  • 100 мянган төгрөгийн 2711
  • 30 мянган төгрөгийн  26,926 баримт тохиролд таарч азтан боллоо.