С.Эрдэнэ АН-ын тамгыг Ц.Туваанд хүлээлгэж өглөө

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын Үндсэн дүрмийн дагуу нийт гишүүдийнхээ саналаар сонгогдсон анхны дарга болж, өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намын даргаар ажилласан юм. Гэвч тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд намаа ялуулж чадаагүй. Иймээс Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу тэрбээр өнөөдөр намын тамга тэмдэг, эрх үүргийг Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлж өглөө. Ингэснээр Ардчилсан намын даргын сунгааг зохион байгуулах, ирэх наймдугаар сарын 23-нд хуралдах Х Их хурлын бэлтгэлийг хангах, хуралдуулах ажлыг Ц.Туваан хариуцаж ажиллахаар болсон байна.