ЧУУЛГАН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД НЭГДҮГЭЭР ЭМНЭЛГИЙН ДАРГА Т.МӨНХСАЙХАНЫГ ДЭВШҮҮЛЛЭЭ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа танилцууллаа. Уг нь өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлж, сайдад нэр дэвшигчдээ МАН-ын удирдах зөвлөлтэй зөвшилцөж, эхний байдлаар хүмүүсийн нэрс ил болсон. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдад ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарыг томилохоор болсон талаар мэдээлж байв. Харин сая чуулганы чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдад  Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ. 

ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАР:

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  • Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  • Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  • БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  • Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Эрүүл мэндийн сайдад тус яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Т.Мэндсайхан,
  • Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
  • Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван