Танилц: У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарыг УЗ-өөр хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсан. Тэгвэл яг одоо МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж, сайд нарын асуудлыг хэлэлцэж буй юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүхийн танхимын сайд нар эхнээсээ тодорч эхэлж байна. Тодруулбал,

Удирдах зөвлөлд,

  • Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн
  • Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан
  • Соёлын сайдаар С.Чулуун
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
  • Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар
  • Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар-
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа  нарын нэрс орж иржээ.