ЧУУЛГАН: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо эхлэх гэж байна. Чуулганы хуралдаанаар 2020-2024 онд ажиллах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөөс гадна сайд нарын асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Чуулганаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан бөгөөд зарим эх сурвалжууд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцээ хэвээр нь хадгалахаар тохирсон. Ганцхан Соёлын яамыг шинээр байгуулахаар болсон. Ингэхдээ шинэ танхимаа наадмаас өмнө буюу энэ долоо хоногтоо багтааж байгуулна хэмээн мэдээлж байгаа юм. Тодруулбал, Ерөнхий сайд хуучин Засгийн газрын бүтцээ 100 хувь хадгалж үлдэхээр намынхантай тохирсон бөгөөд шинээр Соёлын яамыг л байгуулахаар бүтэц бүрэлдэхүүний хуулийн төсөлдөө тусгасан байна. МАН-ын 2020 оны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрт соёлын салбарт онцгойлон анхаарч ажиллахаар тусгаж Соёлын яамыг шинээр байгуулна гэсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн хуучин Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас Соёлыг яамыг тусад нь гаргахаас гадна спортын салбарыг мөн салгаж Ерөнхий сайдын шууд харьяан дор багтааж агентлаг болгохоор болсон гэх мэдээлэл ч байгаа юм.