Токио-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд

Улаанбаатар-Токио-Улаанбаатар тусгай үүргийн онгоц долоодугаар сарын 4-нд буюу маргааш ниснэ.Үүнтэй холбогдуулан Токио хот дахь Элчин сайдын яамнаас дараах анхааруулгыг хүргэж байна. 

  • Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №1-ийн “F“ каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ.
  • Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 7 дугаар сарын 4-ны өдрийн 14.40 цагт Нарита ОУНБ-аас хөөрнө
  • УОК-оос ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу тус нислэгт багтсан иргэдэд ЭСЯ-наас нэг бүрчлэн утсаар мэдэгдсэн болно.
  • Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газраас тус нислэгт багтсан иргэн бүртэй нэг бүрчлэн утсаар холбогдон тийзийн бичилтийг хийж байгаа болно.