Хан-Уул дүүрэгт дугуйн зам бүхий эко зурвас удахгүй ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Авто зам хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнуудын хамт "Мишээл экспо" төвийн зүүн талын хайрган хучилттай авто замаас "Хөрш заан" хотхон хүртэлх 0.5 км урт 2 эгнээ зорчих хэсэг бүхий түр замын ажлын явцтай танилцлаа. Энэхүү замын ажлыг  дүүргийн “Авто зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар тавьж байгаа юм. 

 Тус түр зам ашиглалтад орсноор дүүргийн 19, 20 дугаар хороо орчмын авто замын ачааллыг 2 дахин бууруулах ач холбогдолтой юм.  Мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 1.6 км урт, 2.4 метр өргөнтэй дугуйн зам, 1.5 мерт өргөнтэй явган зам, гэрэлтүүлэг, замын хашлага бүхий “Эко зурвас”-ын ажлын явтай танилцлаа. Тус ажлын хувьд ажлын гүйцэтгэл 60 хувьтай байгаа бөгөөд дугуйн замын ажил 70, явган замынх 50 хувьтай явагдаж байна. Эко зурвас ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх орчин бүрдэх юм.