У.Хүрэлсүхийг улираах эсэхийг хэлэлцэж байна

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын сонгуульд олонх болсон намын дарга Ерөнхий сайд болох заалттай.

Гэхдээ үүнээс урьтаж Монгол Ардын Намаас Ерөнхий сайдын нэрийг тодруулах зарчим бий. Энэ дагуу тус намын Бага хурал өнөөдөр 10:00 цагт товлогдсон ч хараахан эхлээгүй байна. Намын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг нэрлэж, саналаа Төрийн тэргүүнд өргөн барина. Ерөнхийлөгч тухайн нэр дэвшигчийг тав хоногийн дотор УИХ-д оруулна. Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаж, Ерөнхий сайдыг томилно. Үүний дараа Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлж, шинэ Засгийн газар байгуулагдах учиртай юм.

buzznews.mn