СЕХ-ноос цагдан хоригдож буй Ж.Эрдэнэбатад УИХ-ын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлэхийг даалгалаа

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноонс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсугай гэсэн тогтоол гарчээ. Тогтоолд Ж.Эрдэнэбатад Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлэхийг даалгажээ.

Ж.Эрдэнэбат нь Цагдан хорих 461-р ангид хоригдож буй бөгөөд шүүх хурал нь ирэх долдугаар сарын 02-нд болно.