Ялалтын баярын парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагч маргааш ирнэ

Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу маргааш ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ.

Мөн маргааш Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагч ирнэ.

Улсын онцгой комиисын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байна.

2020 оны 07 дугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж 1300 орчим иргэнийг татан авна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.