Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 48 дугаар сургуульд  УИХ-ын дарга Баянхонгор аймагт саналаа өгнө

УИХ-ын сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр буюу зургадугаар сарын 24-нд Улаанбаатарын цагаар 07.00 цагаас орон даяар эхэллээ. Улсын бүртгэлийн газрын мэдээлснээр улсын хэмжээнд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130,747 сонгогч бүртгэгдээд байна.

Түүнчлэн төрд төлөөллөө сонгох энэ өдөр төрийн өндөрлөгүүд  хаана, хаана саналаа өгөх талаар албаныхан мэдээлсэн. Тухайлбал, 

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 48 дугаар ЕБС-ын спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. Цаг нь  тодорхой бус байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 11.40 цагт 48 дугаар ЕБС-ын спорт заланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. 
  • Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт тус тус саналаа өгнө.