Зүүн өмнөд азийн 8 орноос 265 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Зүүн өмнөд Азийн 8 орноос 265 иргэн эх орондоо ирлээ. Үүнд;

  • Хөгжлийн бэрхшээл 4,
  • Оюутан 17,
  • Өндөр настан 15,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 26,
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 102,
  • Жирэмсэн 3,

Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, госпитал болон Тоёоко Инн зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.