Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаад газардана

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10.44 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна. Тус онгоцоор эрүүл мэндийн шалтгаантай - 51, өндөр настан - 33, жирэмсэн - 2, бага насны хүүхэдтэй гэр бүл - 50 оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай - 120 иргэн ирнэ. 

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана. Энэ нислэгээр гадаадын гурван улсын 4 дипломат ажилтан мөн ирж байгаа бөгөөд тэднийг мөн тусгаарлах аж. . Франкфуртээс ирсэн онгоц өнөөдөр мөн Сөүл нисч Зүүн өмнөд Азийн орнуудад байгаа иргэдийг авчирна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ