Хүүхдийн ордны замын урд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн 1-р хороо Хүүхдийн ордны замын урд буюу Хүүхдийн парк орчимд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 11.02 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

2020 оны гарснаас хойш эхний гурван сарын байдлаар нийт 772 гал түймэр бүртгэгдсэн бөгөөд 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.