"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн.

Тэгвэл яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болно. Дээрх хэргийн шүүх хурал уг нь энэ сарын 03-ны өдрийн 08:30 цагт хэлэлцэх байсан ч хойшлуулж өнөөдөр болохоор товлосон юм.