НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа аваагүй байгаа иргэдийн анхааралд

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа ажээ.

Тэдгээр иргэд энэ сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулах шаардлагатай юм байна.