Сонгуулийн саналын хуудасны загвар бэлэн болжээ

2020 оны УИХ-ын сонгуулийн санал авах хуудасны загварыг СЕХ-оос танилцууллаа.

Саналын хуудасны эх дээр нам, эвслүүдийн болон бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл гарын үсэг зурж хэвлэх зөвшөөрөл олгосноор зургаадугаар 7-ноос хэвлэж эхэлжээ. 

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг. Энэ удаад сонгогчдын нэрийн жагсаалтад 2,132,239 сонгогч бүртгэгджээ. Саналын хуудсыг 5 хувийн нөөцтэйгөөр хэвлүүлж байгаа аж.