Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны зургаадугаар сарын 8-н буюу даваа гарагийн 20:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
- Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор
 - бага насны хүүхэдтэй гэр бүл 79,
 - жирэмсэн болон асран хамгаалагчтай 15,
 - өндөр настан болон асран хамгаалагчтай 47,
 - хөгжлийн бэрхшээлтэй 2,
 - эрүүл мэндийн шалтгаантай 26,
 - виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65,
 - Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 263 иргэн эх орондоо ирэх юм.
 
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб зургаадугаар сард:
- 2020.06.10 Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан
 - 2020.06.11 Япон, Токио
 - 2020.06.15 БНЭУ
 - 2020.06.17 БНСУ /транзит/
 - 2020.06.18 БНСУ, Сөүл
 - 2020.06.19 ХБНГУ, Франкфурт хотоос 2,000 орчим иргэнээ татан авахаар бэлтгэлээ хангаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
 
        
                                            
 
                              