ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”  “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Үүнд:

  • 59 оюутан /дийлэнх нь 1 дүгээр дамжаанд сурдаг эмэгтэй/
  • өндөр настан 4
  • эрүүл мэндийн шалтгаантай 4 
  • жирэмсэн 1
  • бага насны хүүхэдтэй 3

Мөн өнөөдөр, маргааш Алтанбулаг боомтоор 600 орчим иргэнийг Алтанбулаг боомтоор татаж авна.

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг  тавдугаар сарын 26, 27-ны өдөр чартер нислэг болон Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн УОК-ын Шуурхай штабаас ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлээд байна. Иймд эдгээр өдрүүдэд нутаг буцах иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд:

• Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билетний төлбөр болох 27000 төгрөгийг УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хаан банк 5003521139 дансанд тушаах,
• Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

• Тусгаарлах байрны төлбөр болон галт тэрэгний билетний төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй боломжгүйг анхаарах.

• Тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна хэмээн мэдээлж байнаа юм.