Хорооллын эцсийн Шуудангийн зүүн талаар уруудах замыг хаалаа

Баянголд дүүргийн 7-р хороо, Хорооллын эцсийн Шуудангийн зүүн талаар уруудаж Модны 2-ын голын замтай нийлдэг 0.4 км авто замын засвар шинэчлэлтийн ажилд асфальтбетон хучилт хийгдэж байна.

Иймээс 2020 оны 05-р сарын 22-ны өглөө 08:00 цагаас 05-р сарын 24-ний 23:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Иймээс жолооч та бүхэн өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.