АТГ-т 51 нэр дэвшигч Хөрөнгө орлогоо мэдүүлсэнгүй

Энэ удаагийн сонгуулиас эхлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид Хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлдэг болж байгаа билээ. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн сүүлийн хугацаа өчигдөр 00.00 цаг хүртэл байсан.

АТГ-аас "Нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн эсэх талаарх лавлагаа"-г СЕХ-нд хүргүүлжээ. Ингэхдэ цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагч нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэсэн байна. Хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулсан. 51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй талаар мэдээлжээ