Энэ оны эхний дөрвөн ард эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан 118 хэрэг бүртгэгджээ

Энэ оны эхний 4 сард гэмт хэргийн тоо 10.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2802 буюу 21.7 хувиар буурчээ. Гэхдээ өмнөх сараас 516 буюу 25.1 хувиар өссөн байна.

16, түүнээс дээш насны 10.000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар эхний 4 сард 48 болж, өмнөх оны мөн үеэс 12-оор буурчээ. 

Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад:

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1629 (20.9%)
  • -Хулгайлах гэмт хэрэг 737 (20.2%)
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 488 (16.3%)
  • Залилах гэмт хэрэг 432 (19.7%)
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 178 (39.6%)
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 160 (39.7%)
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 157 (45.4%)
  • Дээрэмдэх гэмт хэрэг 158 (43.2%)
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 152 (80.4%)
  • Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 70 (47.9%)
  • Мал хулгайлах гэмт хэрэг 69 (10.6%)
  • Хүчиндэх гэмт хэрэг 66 (30.4%)-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.
  • Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 112 (69.1 %), цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 21 (2.1 дахин)-ээр өссөн байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 383 хэргийн 37 (9.6%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг эхний 4 сард 37 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 152 (80.4%)-оор буурсан үзүүлэлт юм. Харин өмнөх сараас 2 (25.0%)-оор нэмэгджээ. 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 4066 зөрчил бүртгэгдсэний 3092 (76.0%) зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Ингэснээр өмнөх оны мөн үеэс 1413 (53.3%)-аар, шийдвэрлэсэн зөрчил 1410 (83.8%)-аар өссөн гэж хэлж болно. 

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эхний 4 сард 1355 болж, өмнөх оны мөн үеэс 212 (18.5%)-оор өссөн байна. Мөн эмэгтэй хүн оролцсон хэрэг 1009 болж, 82 (8.8%)-оор өссөн аж.

Харин мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 80 болж, 13 (14.0%)-аар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 383 болж, 103 (21.2%)-аар, бүлэглэн үйлдсэн хэрэг 594 болж, 72 (10.8%)-оор, хүүхэд оролцсон хэрэг 175 болж, 57 (24.6%)-гоор буурчээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 51.2 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 9.0 тэрбум төгрөг болжээ.

Гмэт хэргийн улмаас хохирсон хүн 9.9 мянга болж 398 (4.0%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 4.2 (42.5%) мянга нь эмэгтэйчүүд байна. 

Тайлант хугацаанд гэмт хэргийн улмаас 2.6 мянган хүн гэмтэж, 307 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 333 (11.2%)-аар, нас барсан хүн 167 (35.2%)-гоор буурчээ.

Хохирсон 9858 иргэдийн тухайд:

  • 56 буюу 0.6 хувь нь 7 хүртэлх насных хүүхэд
  • 342 буюу 3.5 хувь нь 8-17 насныхан
  • 2495 буюу 25.3 хувь нь 18-29 насных
  • 3236 буюу 32.8 хувь нь 30-39 насных
  • 2064 буюу 20.9 хувь нь 40-49 насных
  • 1665 буюу 16.9 хувь нь 50, түүнээс дээш насныхан байна. 

Гэмт хэрэгт холбогдсон яллагдагчид 4827 болж, өмнөх оны мөн үеэс 554-өөр өсчээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 212 нь 18 хүртэлх насны хүүхэд, 633 нь эмэгтэйчүүд байна. Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон нийт 4827 яллагдагчийн

  • 82 нь 14-15 насных
  • 130 нь 16-17 насных
  • 2029 нь 18-29 насных
  • 1598 нь 30-39 насных
  • 692 нь 40-49 насных
  • 249 нь 50-59 насных
  • 47 нь 60, түүнээс дээш насных байна. 

Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сард 35.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.2 мянган хүн баривчлагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (6.1%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.2 (29.7%) мянгаар өссөн байна. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эхний 4 сард 190 хэрэг бүртгэгдсэний 159 (83.7%) нь авлигын гэмт хэрэг байжээ. Бүртгэгдсэн 159 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 173 зүйлээр зүйлчлэхэд:

  • 118 (68.2%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
  • 26 (15.0%) нь хахууль авах
  • 16 (9.2%) нь хахууль өгөх
  • 10 (5.8%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих
  • 2 (1.2%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэрэг
  • 1 (0.6%) хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах хэрэг байна.