УЦУОШГ: Бороо орж, сэрүүснэ

2020 оны 5 дугаар сарын 20-ноос 5 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын мэдээ 

Хур тунадас:  20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: 20, 21-нд ихэнх нутгаар, 22-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр байна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэй. 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгаар, 21-нд баруун аймгуудын нутийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх  нутгаар бага зэрэг сэрүүсч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байх төлөвтэй.