Б.Ууганбаяр: 46 улсаас 10.761 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан

Улсын Онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “01 сарын 28-наас хойш гадаадаас 132.000 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс 8480 иргэнийг гадаадаас татан авсан байна. Мөн 15 удаагийн агаарын хөлгөөр 3315 иргэнийг татан авчээ.

Төмөр зам болон хилийн боомтуудаар 5.007 хүнийг татан авсан байна

Сүүлийн 7 хоногт 1070 хүнийг татан авсан.

Одоогийн байдлаар 46 улсаас 10.761 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Үүнийг дотор нь ангилвал

  • Бага насны хүүхэд 1611
  • Эрүүл мэндийн шалтгаантай 449
  • Өндөр настан 869
  • Жирэмсэн эмэгтэй 152
  • Богино хугацааны визтэй явсан 1337 иргэн
  • Байрлах газаргүй болсон 158
  • Оюутан 2818
  • Санхүүгийн боломжгүй болсон 1002
  • Насанд хүрээгүй 358 хүүхэд
  • Бусад шалтгаантай 3300 гаруй хүн хүсэлтээ гаргажээ. Элчин сайдын яамдаар дамжуулан эдгээр хүнийг судалгааг гаргасан.

Татан авсан хүмүүсийг 27 цэгт 2.029 хүнийг тусгаарлаад байна.

ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг өгсөн. Гэхдээ хэдэнд татан авах нь тодорхойгүй байна. Ер нь дараа дараагийн татан авалтуудыг зохион байгуулна. Энэ чиглэлээр Шадар сайд үүрэг өгсөн байгаа.

Мөн Энэтхэг улс руу дараагийн нислэг үйлдэхээр ярилцаж байна. Өдрийг тодорхой хэлэх боломж алга. Эмнэлгийн бэлэн байдал, хүлээн авах чадамж дээр тулгуурлан дараагийн нислэгийг үйлдэнэ.

Хятадаас тодорхой тооны иргэд эх орондоо ирэх хүсэлд гаргасан. Ойрын хугацаанд эдгээр иргэдийг Замын-Үүдэд татан авах ажиллагааг зохион байгуулна. Ер нь татан авах ажиллагааг тасралтгүй хийгдэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэх байна” гэлээ.

эх сурвалж: buzznews.mn