Нийгмийн халамжийн сангийн тэтгэврийн нэмэгдлийг шилжүүлж дуусчээ

Дэлхий даяар тархаад байгаа коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих тэтгэмжийг 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл таван сарын хугацаанд 100 мянган төгрөгөөр нэмэхээр болсон.

Энэ дагуу 3140 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 36 486 иргэн, одой 106 иргэн, өрх толгойлсон 12 эцэг эх, тэжээгч нь нас барсан 18 хүртэл насны 14 219 хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны 10 243 хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийн тавдугаар сарын мөнгийг бүрэн шилжүүлж дууссан байна.  Энэ арга хэмжээнд нийтдээ 18.2 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. 

эх сурвалж: buzznews.mn