Турк руу өнөөдөр тусгай нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр Туркийн Истанбул  хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авахаар боллоо.

Мөн  ОХУ-ын Улаан-Үд хотоос 05 дугаар сарын 14-нд 202 иргэнийг, 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авах юм.

 Харин 05 дугаар сарын 18-нд Энэтхэг улс руу тусгай үүргийг онгоц нислэг үйлдэнэ гэж гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.