Улсын онцгой комиссын шуурхай штабаас талархал илэрхийллээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг өнөөдөр 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулсан.

Тус дадлага сургуулийг зохион байгуулсан дүүргийн удирдлага, төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн болоод иргэнийнхээ үүргийг хариуцлагатайгаар биелүүлсэн ард иргэддээ Улсын онцгой комиссын шуурхай штабаас талархал илэрхийллээ.

“Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль штабын сургуулиар үргэлжилж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.