ЭТТ: Та 955 ширхэг хувьцаатай бол 85.950 төгрөгийн ногдол ашиг авна

Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын дагуу 2011 онд Эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8.040 төгрөгийн хувь хишиг хүртсэн. Мөн Засгийн газрын 2016 оны 334 дүгээр тогтоолын дагуу "Сайн хувьцаа" хөтөлбөрөөр 100.764 төгрөг авсан бол өдгөө та "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 955 ширхэг хувьцаатай гэсэн үг. Иймээс нэг хувьцаа 90 төгрөг гэж тооцон 85.950 төгрөгийн ногдол ашиг авна.