ЗГ: Сургалтын төвүүдийг нээхээр боллоо

Засгийн газрын өнөөдрийн хурлаар сургалтын төвүүдийг нээх тогтоолыг батлав. Ингэснээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээхээр болж болж байгаа юм.

Манай улсад мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1,088 сургалтын төв байдаг.

Өнөөдрөөс сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ.Ингэхдээ 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна. Мөн дараах зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай.  Үүнд:

  • биеийн халуун үзэх,
  • амны хаалт зүүх,
  • аль болох цахим сургалт хийх,
  • ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,
  • нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,
  • анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
  • 2 цаг тутамд агаар сэлгэх,
  • хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,
  •  сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,
  • анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,
  • ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,
  • анги танхимд хооллохгүй байх,
  • урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх аж.
  • buzznews.mn