Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргаашнаас буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням нар цахимаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/889 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Нийслэлийн хүн амын махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулах, 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2020 оны тавдугаар сарын 02-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулна.

“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааны явц, махны борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж. Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулах юм байна. 

Өргөтгөсөн худалдаагаар борлуулах нөөцийн махны үнийн хувьд:

Хонины ястай мах-6500 төг 

Ямааны ястай мах-6000 төгрөгөөр тус тус худалдаална.

 Баянгол дүүрэгт 

  • БГД 2-р хороо КFC-ийн баруун талд, Монгол тогоруу трейд ХХК,  “Хархорин хүрээ” ХХК, Хар хорин худалдааны төв-Хархорин  зах, БГД 12-р хороо 6-р бичил хороолол, “Баян тахилгат төвийн урд талбайд, БГД 4-р хороо Арктай шар байшингийн хажуу талбайд Цэц манхан ХХК. 

Баянзүрх дүүрэг /5/

  • “Тэнгэр” ХХК, Тэнгэр плаза худалдааны төв, БЗД 8-р хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд, “Скай хайпермаркет” ХХК-Скай их дэлгүүрийн гадна талбай, БЗД-н 10-р хороо, Амгалан захын гадна талбайд, БЗД-ийн 14-р хороо Нарантуул зах “Баялаг ундраа төв”-ийн гадна талбайд, БЗД 4-р хороо Жуковын талбайд, 

Чингэлтэй дүүрэгт

  •  Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна тадбайд, Далайхүү худалдааны төвийн гадна талбайд, Хүчит шонхор захын баруун талд, Хайлаастын хуучин эцсийн буудалд, ЧД 8-р хорооо, хөтөлийн тойрог дээр

Сүхбаатар дүүрэг /3/

  • СБД 12-р хороо, Бүрд худалдааны төвийн гадна талбайд, СБД 11-р хороо, Хангай хотхоны гадна талбайд, СБД 16-р хороо, Бэлхийн 52-251 тоот, Бэлх худалдааны төвийн гадна талбайд, 

Сонгинохайрхан дүүрэг

  • СХД 37-р хороо Содон хорооллын дунд талбайд, СХД 14-р хороо, 1-р хороолол Цамбын урд талбайд, Орбит худалдааны төв, 

Хан-Уул дүүрэг /3/

-Лавай худалдааны төвийн гадна талбайд, ХУД 4-р хороо, Сансар худалдааны төвийн гадна талбайд, ХУД 21-р хороо, Буянт-Ухаа-2 хороололд