СЕХ: Өнөөдрийн байдлаар 8 нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн

Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.  Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөөр байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд:

  • Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
  • Ард түмний нам
  • Ардчилсан нам
  • Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.

Өмнө нь дөрөвдүгээр сарын 22-нд:

  • Эх Орончдын Нэгдсэн нам
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
  • Их Эв нам
  • Зон Олны нам
  • Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм.

Ингэснээр нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

buzznews.mn