О.Баасанхүү АН-ын батлах гардлаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын үнэмлэхээ намын дарга С.Эрдэнээс гардан авлаа. Энэ үеэр С.Эрдэнэ намынхаа тугийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөж түүнд батлахыг нь гардуулсан юм.

Үнэмлэхээ гардсаны дараа О.Баасанхүү “Аливаа ардчиллыг бүтээхэд 300 жил хангалтгүй. Харин нураахад 3 хоног л хангалттай гэдэг. Миний бие 1994 онд АН-д элсэж, батлахыг нь гардаж байсан ч хожим шийдвэрээ өөрчилсөн. Үүнийгээ би өмнө нь ч хэлж байсан. АН өнгөрсөн хугацаанд 39 суудал авч байгаагүй. Сөрөг хүчинг  хүчээр үгүй хийжээ. 2012, 2016 онд эдийн засгийн корона болсон. Тухайн үеүдэд сонгуулиа бодож, асуудлыг харах боломжтой байсан ч АН бүтээн байгуулалтыг өрнүүлсэн.

Өнөөдөр миний бие АН-ыг бүлэгтэй болгож, парламентыг сөрөг хүчинтэй болгоё. Эрх баригчид иргэдийг яагаад ядууруулав, хүчингийн хэрэг юунд хийв гэсэн асуултыг тавьмаар байна. Аливаа итгэл үнэмшил, улс төрийн шийдвэрүүдийг хүндэтгэж үзсэн АН-ын удирдлагуудад баярлалаа” гэлээ. Ийнхүү МАХН УИХ-д суудалгүй болж, АН бүлэг байгуулахаар боллоо. 

buzznews.mn