ОБЕГ: Түймрийг унтраахаар ажиллаж байна

Он гарсаар 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг 7 аймгийн 23 суманд нийт 31 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98200 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Өнөөдрийн байдлаар 04 дүгээр сарын 16 ны өдөр  гарсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 51 дүгээр баг “Энхтал” гэх газар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөгжил багийн Тойн Баян-Уул гэх газар гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага болон орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.