Маскгүй гадуур явбал 150.000 төгрөгөөр торгоно

Макс зүүгээгүй иргэдийг Зөрчлийн хуулийн дагуу торгохоор шийдвэрлэсэн талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдэгдлээ. Түүний хэлж байгаар амны хаалтгүй гадуур явсан иргэнийг 150.000 төгрөгөөр торгох гэнэ.

Урин дулаан цаг болж байгаатай холбоотой иргэд амны хаалт зүүх нь багасчээ. Энэ нь эрсдлийг бий болгож байгаа тул ийнхүү захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болсон хэмээн тайлбарлалаа.

Түүнчлэн тусгаарлалтаас гарч гэрийн хяналтад шилжиж байгаа иргэд бүртгүүлсэн хаяг дээрээ байдаггүй, гар утсаа салгасан. Хүн очихоор хаалгаа онгойлгож өгдөггүй тохиолдлууд бий гэнэ. Тэр бүү хэл тусгаарлах байрнаас гараад Эрдэнэтэд таван иргэн гэртээ хариагүй удсан тохиолдол ч гарсан талаар Б.Ууганбаяр дарга онцлов. Тэдгээр иргэдэд цагдаагийн байгууллага хариуцлага тооцжээ.

buzznews.mn