“Эрдэнэс Тавантолгой” компанийн 04 сарын 01-ний өдрөөс 12-ны өдрийг хүртэл хугацаанд Цанхийн зүү, баруун уурхай нийлээд 3.5 сая тонн нүүрс олборлосон байна. Уурхайгаас 285 тэвшээр 321.000 тонн нүүрс ачилт хийжээ.

Экспортын хувьд 04 сарын 01-08-ныг дуустал хугацаанд 6000 орчим тонн нүүрс экспортлоод байна.  Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс тээвэрлэлт, экспорт, ачилтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Он гарсаар 27.6 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс уурхайгаас ачиж, нийтдээ 860.000 тонн нүүрс экспортлосон байна.

buzznews.mn