ОХУ-ААС ИРСЭН 13 ОЮУТНААС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 1.9 сая хүн халдвар авч, 119.686 хүн нас баржээ. 4400 хүн эмнэлгээс эдгэрч гарсан байна. 1.3 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

"2020.04.13-нд үдээс хойш 1 өвчтөн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Эдгэрч гарсан байсан 2 өвчтөн 14 хоног тусгаарлагдаж байсан бол өчигдөр гарч, гэрийн хяналтад шилжсэн. Тусгаарлалтад байсан 14 хоногт хэд хэдэн шинжилгээ авсан. Хариу сөрөг гарсан. Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лабораторид 502 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнээс Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирж тусгаарлагдсан 260 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн танадалтын зорилгоор авсан 19 шинжилгээнд халдвар илрээгүй. ХӨСҮТ-т тусгаарлагдсан 17, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149, Дарханд тусгаарлагдсан 44 хүнд шинжилгээ хийгдсэн.

2020.04.14-нд шинжилгээнээс 13 хүнд халдвар илэрлээ. Дархан-Уул аймагт 1 байгаа. Тэр хүнийг шууд ХӨСҮТ-ийн тусгай баг авчирж, ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээнд оруулсан. Бусад нь Улаанбаатарт тусгаарлагдаж байсан хүмүүсээс илэрсэн. Бүгдийг нэг нэг өрөөнд тусгаарласан. Илрүүлсэн хүмүүсээ эмчлэх зорилготой байна. Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр батлагдсан 25 тохиолдол боллоо” гэлээ.

Түүнчлэн Итали, Испани, АНУ, Герман, Их Британи, Турк улсад эрчимтэй тархсан хэвээр байна. Тэр дундаа Европийн орнуудаас ОХУ анхаарал татаж байна. ОХУд нийт 18883 хүн өвчилсөн. Өчигдрийн байдлаар 2186 шинээр өвчилж, 18 хүн нас барсан. Улаан-Үдэд 86 тохиолдол болсон. Үүнээс 24 цагийн дотор 5 тохиолдол шинээр нэмэгдсэн. 13 хүүхэд өвчилсөн байна. Эрхүүд 39 тохиолдол бүртгэгдэж, үүний 2 хүн нас барсан. 2 хүүхэд өвчилсөн. Эрхүү хотын хувьд өвчлөлийн хурд саарах төлөвтэй байна. Тувад 6 хүн өвчилсөнөөс 1 нь эмнэлгийн халдвар авсан байна.  ОХУ-д тэр дундаа Москва хотод өвчлөл их байгаа учраас батлан хамгаалах салбарын эмнэлгүүдийг эмчилгээ, оношилгоонд хэрэглэх ашиглах шийдвэрийг гаргасан байна.

Эрхүү хотод өвчлөл бага зэрэг саарч, хөл хорионы дэглэмийг бага зэрэг сулруулах арга хэмжээ авсан байна. Тухайлбал, хотоос зайдуу оршиж байгаа үсчин, гоо сайхны газруудыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ тодорхой дэглэм барих шаардплага тавьсан. Энэ шаардлага нь 100 метрээс доошгүй талбайд 2 үсчин хоорондоо 4 метрээс доошгүй зайд байрлаж сууна. 2 метрийн зайд хүмүүсийг хүлээж авч, үйлчилнэ. Зөвхөн амны хаалттай хүнд үйлчилнэ. Гэхдээ 2 цаг тутам 15 минут хаалга, цонхыг нэвт онгойлгож, агаарын солиолцоо зайлшгүй хийх шаардлага тавьсан байна.

Казахстан улсад өвчлөл эрчтэй нэмэгдэж байна. Нийт 976 хүн өвчилж 12 хүн нас барсан байна.

Азийн оронд 24 цагийн дотор өвчлөл огцом нэмэгдэж, 386 шинэ тохиолдол бүртгэгдсэн орон бол Сингапур байлаа. Тус улсад өвчлөл огцом нэмэгдсэн нь гадаадаас шилжиж ирсэн хүмүүсийг 14 хоног гэрээр нь тусгаарлах зөвлөмж өгсөн ч иргэд дагаж мөрдөөгүй, олон нийтийн газраар явж, олон нийтэд халдвар тараасантай холбоотой гэж үзсэн байна.

Москва хотод өвчлөл нэмэгдсэн шалтгаан нь гадаадаас тэр дундаа Европын болон АНУ –аас ирсэн зорчигчдыг 14 хоног гэрт нь тусгаарласан. Үүний дагуу хүмүүс тусгаарлалтын дэглэм бариагүй, олон нийтийн газраар явсантай холбоотой хэмээн үзжээ. Тэдгээр гадаадаас ирсэн иргэд шинж тэмдэггүй хүмүүс байсан байна.

Манай орны хувьд гадаадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байгаа. Тусгаарлалтаас гараад 14 хоног гэртээ тусгаарлагдах ёстой. Тусгаарлалтын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй.

Сингапур улсад хэд хэдэн арга хэмжээ авч байна.

  • Бүх хүн өөрийнхөө оршин суугаа газартаа байрлах, гарахгүй байх
  • Зай барих хэмжээг мөрдөх
  • Нийтийн олон үйл ажиллагааг хориглосон байна
  • Япон улсын хувьд өвчлөл нэмэгдсэн байна. 2 мужид онц байдал нэмж зарласан” гэлээ.

BUZZNEWS.MN