УОК: Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэхийг шийднэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг улирал дуустал үргэлжлүүлж,  ирэх есдүгээр  сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангах,  олон нийтэд зарлах чиглэлийг өчигдөр өгсөн.

Энэ дагуу Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж,  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг энэ хэвээр улирал дуустал үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэх юм байна. Үүнээс гадна,  гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсад байгаа манай улсын ЭСЯ-аар нь дамжуулж халамжлах, шат дараатай чартераар авч ирэх,  тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татах асуудлыг хэлэлцэх аж.