"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас "Ти Ти Жи Ви Си Өү" компанид шардлага хүргүүллээ. Шаардлагад "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин Улсын онцгой комисс, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны "Гамшгаас хамгаалах уул уурхай хүнд үйлдвэрийн улсын албаны шийдвэрийг мөрдөн компанийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахаар ажиллаж байна.

2020.04.08-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цанхийн зүүн уурхайн автосамославуудын зогсоолын талбайд байсан МТ4400 №20 автосамосвальд 10 харуул хамгаалалтын ажилтан, уурхайд байсан САТ390 №2 эксваторт 5 харуул хамгаалалтын ажилтан зөвшөөрөлгүйгээр нэг  бүрийн хамгаалах хэрэгсэл бүрэн өмсөж хэрэглэлгүйгээр уурхайн идэвхтэй бүсэд нэвтэрсэн зөрчил гаргасан. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчдыг техник дээр ажиллуулахгүй зэрэг зөрчил гаргасан тухай дурьджээ.

Иймээс тус компанид мэдэгдэл хүргэж, тус компанийн удирдах албан тушаалтнуудыг уурхайн бүсэд нэвтрүүлэхгүй болохоо мэдэгдсэн байна.