УОК: Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг нэг хоногоор хойшилж магадгүй

Улсын Онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг 1 хоног хойшилж магадгүй талаар мэдээллээ.

Тэрбээр "Цаг хугацааны хувьд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг маргааш буюу энэ сарын 2-нд үйлдэгдэж магадгүй. Өөрөөр хэлбэл, 1 хоног наашилна гэсэн үг. Хэрэв ийм шийдвэр гарвал Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг 1 хоногоор хойшилж, энэ сарын 3-нд хийгдэнэ. Учир нь тусгаарлах байр, хүлээн авах асуудлаас үүдэлтэй 1 хоногийн зайтай тусгай нислэг үйлдэгдэх юм.

Гэхдээ одоогоор асуудал эцэслэгдэн шийдэгдээгүй байна. Хурлын дараа Улсын онцгой комиссынхантой холбогдож, эцсийн хариуг мэдээллэнэ" гэлээ.

Сөүлээс ирэх 251, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажжээ.

Мөн тэрбээр Солонгос явахаар бүртгүүлсэн иргэдийг зайлшгүй шаардлагатай ажилтай эсвэл тэнд байнга оршин суугч бол явж болох юм. Эс бөгөөс тус улсыг зорихгүй байхыг анхаарууллаа. Учир нь Солонгос улс гадаадын иргэдийг заавал 14 хоног тусгаарлаж байгаа.

Иймээс буцах нислэг нь тодорхойгүй иргэд тус улсыг зорьсноор эргээд хил дээр асуудал үүсч мэдэх талаар Солонгосын талаас мэдэгджээ.

buzznews.mn